Өвлийн олимпийн 23 дахь наадам БНСУ-ын Пёнчан хотын Олимпийн цэнгэлдэхэд өнөөдөр нээлтээ хийнэ. 1988 онд Сөүл хотод зуны олимпийн наадмыг зохион явуулж байснаас хойш 30 жилийн дараа БНСУ хоёр дахь удаагаа олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулж байгаа нь энэ юм. БНСУ олимпийн наадмын уралдаан тэмцээний цэнгэлдэх хүрээлэнг барих дэд бүтцийн зардалд 12.9 тэрбум ам.доллар зарцуулсан тухай зохион байгуулагчид хэлж байна. Гэхдээ 50 тэрбум ам.доллар зарцуулж байсан Сочийн өвлийн олимпоос зардал багатай олимп болох нь тодорхой байна.
2016 оны Рио Де Жанейрогийн зуны олимпийн наадамд зориулж 13.1 тэрбум ам.доллар зарцуулж, хэдэн арван том цэнгэлдэх байгуулсан боловч олимпийн наадмаас хойш огт ашиглаагүй билээ. Пёнчаны зохион байгуулагчид олон том цэнгэлдэх барих нь олимпийн дараа хэрэггүй болно гэж таамагласан тул дэд бүтцэд 60 сая ам.доллар зарцуулсан байна.
Олимпийн нээлт, хаалтын ёслол болох цэнгэлдэх хүрээлэн 35,000 хүний суудалтай бөгөөд олимпийн уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна жирийн үед 5,000-10,000 зочин хүлээн авах хүчин чадалтай музейн зориулалтаар ашиглаж болохоор зохион бүтээжээ.
Пёнчан хот
700: Пёнчан хот далайн түвшнээс дээш 700 метрийн өндөрт оршдог. Хотын оршин суугчид энэ хэмжээний өндрийг хүн, амьтанд хамгийн тохиромжтой байрлал гэж үзэхээс гадна дотоодын гүйлгээнд гаргасан зоосон дээр “Happy 700” гэж бичсэн байдаг гэнэ.
43,700: Пёнчан хот 43,700 хүн оршин суугчтай, БНСУ-ын гуравдахь том хот юм.
111: Нийслэл Сөүлээс 11 милийн зайд (180 км) оршдог байна.
50: Хойд, Өмнөд Солонгосыг заагласан Цэрэггүй бүсээс 50 милийн зайтай (80 км) оршдог.
17-35: Пёнчаны агаарын дундаж хэм 17-35°F дулаан
12.9 тэрбум ам.доллар: Пёнчаны 2018 оны өвлийн олимпийн23 дахь наадмын нийт зардал 12.9 тэрбум ам.доллар.
3.5 – 9.5 тэрбум ам.доллар: Наадмыг зохион байгуулахаар анх төлөвлөсөн зардал (Олимпийн наадамд төсөвлөсөн зардал 1.5 тэрбум ам.доллар, дэд бүтцийн зардал 2 -6 тэрбум ам.доллар).
880 сая ам.доллар: Олон улсын олимпын хорооноос Пёнчан 2018 Өвлийн олимпийн зохион байгуулах хороонд үзүүлсэн дэмжлэг