“Эгшгийн шүтээн-Морин хуур” үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

“Эгшгийн шүтээн-Морин хуур” үзэсгэлэн болно

“Эгшгийн шүтээн-Морин хуур” нэртэй үзэсгэлэнг  Соёлын өвийн төв болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хорооноос хамтран энэ сарын 22-24-нд Үндэсний түүхийн музейд зохион байгуулах гэж байна.  Үзэсгэлэнгийн нээлт маргааш 15:00 цагаас болох юм. Тус үзэсгэлэнг энэ сарын 26-нд тохиох “Шинэ санаачлага дэлхийг холбохуй” уриан дор  Оюуны өмчийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ивээл дор зохион байгуулж буйгаараа онцлогтой аж. Түүнчлэн морин хуурын урлагийг өвлөсөн ардын билиг авьяастнуудынхаа үйл ажиллагааг дэмжих, тэдний авьяас билиг, арга барил, дэг сургуулийг олон нийтэд таниулан сурталчилах зорилготой юм. Монгол орны мэргэжлийн болон сонирхогч морин хуур урлаачдын бүтээл, эртний болон өнөө цагийн морин хуур хөгжмийн олон төрлөөс дэлгэн үзүүлэхээс гадна морин хууртай холбоотой уран зураг, марк, гэрэл зургийн үзмэрүүдийг энэ удаагийн үзэсгэлэнгээс үзэж сонирхох боломжтой юм байна.
Д.Долгор
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж