Шинэ онд цаг агаар ямар байх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.12.30-нд нийтлэгдсэн

Шинэ онд цаг агаар ямар байх вэ?

Шинэ онд цаг агаар ямар байх вэ?

Цаг уур орчны шинжилгээний газраас шинэ оны эхний өдрүүдэд цаг агаар ямар байх талаарх урьдчилсан төлөв гаргажээ.

Үүгээр 2018 оны нэгдүгээр сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас, 2,3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.  Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж