2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 732,831 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Мик Холдинг’ /MIK +14.96%/ болон ‘Хүннү Менежмент’ /HBZ +14.96%/ компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Жуулчин Говь” /JGV -15.00%/ болон ‘Баян-Алдар’ /VIK -13.33%/ компаниудын хувьцаа хамгийн их уналттай байллаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,146.31 нэгж болж 3.58 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,436,324,451,611 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ