Facebook-ээр нэгэн эрэгтэйн амийг хөнөөж байгааг шууд дамжуулсан этгээдийг АНУ-ын Кливленд хотын цагдаагийнхан эрэн сурвалжилж байна. Бичлэг орон нутгийн шөнийн 12.00 цаг хавьцаа цацагджээ. Бичлэгийг цацсан хүн үүнээс өөр аллагыг ч үйлдсэн хэмээн хэлжээ.
Америкийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бичлэг цацсан хүнийг 37 настай Стив Стивенс хэмээн цагдаагийнхан сэжиглэн эрэн хайж байна. Сэжигтэн буутай учраас бусад хүмүүст аюултай болохыг сэрэмжлүүлэн түүний талаарх мэдээлэл өгөхийг иргэдээс хүссэн байна. Алуулсан эрэгтэй нь 74 настай Роберт Гуудвин хэмээн цагдаагийнхан мэдээлжээ.
Сүүлийн мэдээгээр Facebook компанийн зүгээс энэ нь шууд дамжуулалт биш бичлэг тавьсан хэмээн мэдэгдлээ.
Энэ бичлэг олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа юм.
А.ТУЛГА