Та 4, 9-өөр төгссөн машин унадаг бол татвараа төлнө

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

Та 4, 9-өөр төгссөн машин унадаг бол татвараа төлнө

Бүх төрлийн авто тээврийн хэрэгслийн албан татвар хураах ажил нэгдүгээр сараас хойш үргэлжилж байна. Оны эхний гурван сард 1, 6, 2, 7, 3, 8 тоогоор төгссөн дугаартай машинууд татвараа төлөөд байгаа. Тэгвэл энэ сард 4, 9-өөр төгссөн дугаартай машины жолооч нар татвараа төлөх юм.

Манай улсад нийт 863 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнгөрсөн онд 150 мянга орчим тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй бол 21400 гаруй тээврийн хэрэгсэл огт татвараа төлөөгүй байгааг татварын албанаас анхааруулжээ.
Тавдугаар сард 5,0-ээр төгссөн тээврийн хэрэгслийн татварыг хурааж, татвар хураалт тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

Д.ЦЭЭЛ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж