Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан ирэх долоо хоногт буюу гуравдугаар сарын 27-30-ны өдрүүдэд болно. Энэхүү хуралдаан хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Хуралдаанд монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газрын гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар зөвшөөрсөн байна.
Ч.БОЛОР