OPEC нефтийн олборлолтоо буулгахгүй

Хуучирсан мэдээ: 2017.03.11-нд нийтлэгдсэн

OPEC нефтийн олборлолтоо буулгахгүй

Фото: Leonhard Foeger / Reuters

Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОРЕС) нефтийн олборлолтоо буулгах даяарчлалын тохиролцоогоо дахин сунгахгүй. Нефтийн үнийг бага байлгаснаар занарын нефтийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нь саад тавих ажээ. Энэ тухай  нефтийн салбарын эх сурвалжаас  Reuters  агентлаг олж мэдсэн байна.

Саудын Арабын албан тушаалтнууд Америкийн үйлдвэрлэгч нартай хаалттай уулзалт  хийж зах зээлийн байдлаар санал солилцсон байна. Мөн тэнд занарын нефтийн олборлолтын талаар ярилцжээ.

Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид аль-Фалихын зөвлөгч нарын нэг  АНУ-ын занарын нефтийн олборлолт ОРЕС-т цохилт болж чадахгүй. Бид ч бусад занарын нефтийн олборлогч нар ч олборлолтыг буулгах гэрээг автоматаар сунгана гэж найдах юмгүй хэмээн ярьжээ.

АНУ-ын Засгийн газар 2017 онд  өөрийн улсын нефтийн олборлолт хоногт 330 мянган баррелиар нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Занарын нефтийн олборлолт л тэр өсөлтийг гаргах гэнэ.  

Өнгөрсөн  баасан гаригт брент нефтийн үнэ  52 ам.долларт хэлбэлзлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж