Ч.Отгонцэцэгт медаль хүртэхэд 6 секунд дутав

Хуучирсан мэдээ: 2017.02.23-нд нийтлэгдсэн

Ч.Отгонцэцэгт медаль хүртэхэд 6 секунд дутав

Финланд улсын Лахти хотноо эдгээр өдрүүдэд гүйлтийн цанын ДАШТ болж байна. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Халиуны удирдлагад дөрвөн тамирчин /эрэгтэй 2, эмэгтэй 2/ тамирчин оролцож байгаа бөгөөд энэхүү тэмцээнээс "Пёнчан 2018" олимпийн эрхийн оноо олгох юм.

Өчигдөр/2017.02.22/ "В" зэрэглэлд эмэгтэйчүүдийн 5 км-ын гүйлтийн цанын уралдаанд ОУХМ  Ч.Отгонцэцэг дөрөвдүгээр, А.Энхтуул IX байранд орлоо. Ч.Отгонцэцэг хүрэл медаль медалыг зургаан секунд алджээ. Түүний урд Австралийн тамирчин Паул Катерина 15:58.1 минутын амжилтаар орсон бол манай тамирчин 16:04.4 минутын амжилтыг үзүүлжээ. Энэ зайд Израйлын Елса Гурдин алт, Болгарын Окоро Нанси мөнгөн медаль хүртсэн байна. Энэ зайд нийт 18 орны 35 тамирчин уралджээ.

“В” зэрэглэлд эхний 10 байр эзэлсэн тамирчид “А” рүү дэвшин уралдах бөгөөд манай тамирчид энэхүү болзлыг биелүүллээ.

Өнөөдрөөс Финландыг зорьсон цаначид Япон руу нисэж байна. Учир нь манай цаначид Азийн наадамд оролцоод буцаад Финланд руу нисэж, үлдсэн зайдаа уралдах юм.

Гүйлтийн цанын ДАШТ-ий мэдээллийг эргэн хүргэнэ.

Эх сурвалж: https://data.fis-ski.com

ДАШТ-ий

Гүйлтийн цанын ДАШТ-д оролцож буй Монголын баг тамирчид. Дасгалжуулагч Ж.Халиуны удирдлагад эрэгтэй, эмэгтэй цаначид өрсөлдөж байна.

Ч.БОЛОР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж