“Алтан Унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг угтсан тоглолт болон үзэсгэлэнгийн хуваарийг хүргэж байна. Ирэх лхагва гаригт “Морин хуур2016” шилдэг дуу шалгаруулах наадам болох бол ахмадуудад зориулсан “Хүндлэн золгоё” концертыг дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өргөн барих аж. Мөн Үндэсний болон Театрын музейд шинэ бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж байгаа юм байна.
УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР
II.23 – 19.00 “Морин хуур 2016” шилдэг дуу шалгаруулах наадам
II.25 – 17.00 “Хүндлэн золгоё” концерт
ҮЗЭСГЭЛЭН
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
II.22-25 "МОНГОЛ УХААН-МОДООР УРЛАХУЙ" үзэсгэлэн. Уг үзэсгэлэнд XIX-XX-р зууны үед монгол хүний ур, ухаан шингэж модон урлалын 100 гаруй бүтээлийг музейн сан хөмрөгөөс дэлгэн толилуулна.
Монголын Үндэсний музей
II.20-24 – 10.00-17.00 “Шинэ бүтээлийн дээжис” үзэсгэлэн. Энэхүү үзэсгэлэнд Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань улсын цаасан мөнгө, цэргийн дээл зэрэг байхаас гадна Монголын хамгийн өндөр хүнээр тэмдэглэгдсэн Д.Рагчаа агсны хувцас зэрэг олон сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн тавьжээ.
Монголын театрын музей
II.20-23 – 09.00-17.00 Нэмэндэйн Янжмаагийн амьдралын замналыг харуулсан “Эгшигт эх” үзэсгэлэн. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан тус холбооны даргаар ажиллаж байсан эмэгтэйчүүдийн амьдралын замналыг харуулсан цуврал үзэсгэлэнг “Удмаа дээдлэе” ТББ, Монголын театрын музейтэй хамтран гаргажээ.
Ч.БОЛ