“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” 2016 оны нэгдүгээр сарын 14-өөс эхлэн иргэдэд үйлчилж эхэлсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээг төвлөрсөн нэг цэгээс шуурхай хүргэх тогтолцоог нэвтрүүлэх, үйлчилгээнд баримтлах зарчим, нэгдсэн ойлголтыг жигд мөрдүүлж хэвшүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилгоор энэхүү төвийг Дүнжингарав худалдааны төвд байгуулж байсан. Өнгөрсөн хугацаанд энэ төвөөр нийт нэг сая 52800 иргэн, хуулийн этгээд үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна.
“Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-өөс иргэд, хуулийн этгээд аж ахуй нэгжийн зөвшөөрөл авах, лавлаа, тодорхойлолт зэрэг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа байгууллагуудаас авах үйлчилгээг нэг дороос авах боломжтой байдаг юм.
Ш.ОЧ