Цагаан сараар хэд хоног амрах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.01.14-нд нийтлэгдсэн

Цагаан сараар хэд хоног амрах вэ?

Монголчуудын үндэсний баяр болох Цагаан сар хоёрдугаар сарын 27-нд болно. Тэгвэл баяр ёслол, бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд амралтыг зохицуулсан тусгай хуультай. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2013 оны УИХ-ын гишүүн асан Су.Батболд нараас өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөөр Сар шинийн баяраар шинийн нэгнээс гурван хүртэл бүх нийтээр амардаг болсон. Тэгвэл энэ жилийн хувьд шинийн нэгэн даваа гаригт тохиож байгаа. Тиймээс хуулийн дагуу пүрэв гаригаас эхлэн ажлын өдрүүд эхлэх учиртай.

Засгийн газраас өмнө нь хоёр ч удаа ажлын өдрийг шилжүүлэх шийдвэр гаргаж байсан учраас энэ жилийн цагаан сарын баяраар тав хоног амрах уу гэсэн таамаг олон нийтийн дунд яригдаж байгаа юм. Гэвч цагаан сарын баярын амралтыг өдрүүдийг сунгах шийдвэрийг одоогоор Засгийн газраас гаргаагүй байгаа юм.

Ш.ОЧ  

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж