Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Б.Шаравын "Чингис хаан" дуурийг тоглохоор болжээ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт дуурийг шинэчилсэн найруулгаар тавих аж. Харин театрын зүгээс үзэгчдийнхээ дунд хос тасалбарын эзэн болох уралдааныг зарлажээ. Ингэхдээ тус Mongolian State Academic Theatre of Opera and Ballet фэйсбүүк хуудаст зочилж, уралдаанд оролцох боломжтой юм байна. Энэхүү уралдааныг энэ сарын 18-ны өдрийг хүртэл зарлажээ.
Ч.БОЛ