Гүүрийн хашлага мөргөсөн жолоочийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2016.12.22-нд нийтлэгдсэн

Гүүрийн хашлага мөргөсөн жолоочийг тогтоожээ

15.10 цаг

Энхтайваны гүүрийн хашлага урьд шөнийн 3.00 цагийн орчимд нуржээ. Согтуу жолооч гүүрний хашлага мөргөсний улмаас хоёр гэрлийн шон унаж, гүүрний хашлагыг нураасан талаар Замын цагдаагийн газраас мэдэгдлээ. Осол гаргасан жолооч 8915 УНИ улсын дугаартай "Nissan X-Trial" маркийн автомашинтай байсан бөгөөд осол болсон газраас зугтжээ.  Замын цагдаагийн албан хаагчид осол гаргасан машины дугаараар шүүлт хийснээр тухайн жолоочийг тогтоосон байна. Одоогоор Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Ослын улмаас үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллахад мэргэжлийн байгууллагууд анхаарч байгаа ажээ. Гүүрийн  нэг урсгалыг хаасан гэж зарим хэвлэл мэдээлсэн ч замын хөдөлгөөнд хязгаарлалт хийгээгүй, хэвийн үргэлжилж байгааг  Замын цагдаагийн газраас мэдэгдсэн юм.


08.22 цаг

Энхтайваны гүүрний хашлага нуржээ

Энхтайваны гүүрийн хашлага урьд шөнө нуржээ. Шөнө 03.00 цагийн орчимд согтуу жолооч гүүрний хашлага мөргөсний улмаас ийнхүү осол гарсан талаар Замын цагдаагийн газраас мэдэгдлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

А.СҮРЭН, С.ЦЭЛМЭГ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж