УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Уг хуулийн төсөлтэй холбоотой 100 гаруй зарчмын зөрүүтэй санал гарсан тул санал хураалгаж буй юм.
УИХ-аас дээрх хуулийн төслийг баталсан нөхцөлд хүчирхийлэлд өртөгсдөд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна аюулгүй байдлын, хүүхэд хамгааллын, нийгмийн хамгааллын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.
Мөн орон нутаг бүрт хүчирхийлэлд өртөгсдийг байршуулах түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ байгуулна.
Гэр бүлийн хүчирхийллийг эхний удаад үйлдсэн бол захиргааны хариуцлага хүлээлгэнэ, удаа дараа үйлдсэн нөхцөлд гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож, Эрүүгийн хуулиар шийтгүүлнэ.
үдээс өмнөх хуралдааныг тасалж, үдээс хойших хуралдаанд 15.30 цагийн орчимд орж ирсэн УИХ-ын гишүүн Н.Учралыг хурал даргалагч Ц.Нямдорж “Цаг хэд болж байна вэ, Н.Учрал аа. Чуулган 10.00 цагт эхэлсэн, давхацаж ажил гарсан бол түүнийгээ УИХ-ын Тамгын газарт мэдэгд” гэлээ.
Санал хураалт үргэлжилж байна.
Г.ДАРЬ