“Исламын улс”-ын Ирак дахь гол түшиц Мосул хотыг чөлөөхөөр тулалдаж байгаа Иракийн армид туслахаар "Big Red One" гэсэн нэрээр алдартай явган цэргийн 1-р дивизийг Пентагон илгээж байна. Энэхүү хүчин нь хамгийн алдар нэртэй байлдааны нэгдэл бөгөөд түүнийг хэрэггүй гэж үзсэн байдлдаанд тэр болгон оруулцуулдаггүй билээ.
Америкийн цэргийг Иракт илгээж байгаа нь олон асуудал гаргаж байна. Террористуудтай тулалдахад, Иракийн армид Америкийн сургагчид тусалж буйг Пентагон үгүйсгэдэггүй. Ийм хүчтэй нэгтгэлийг илгээснээр тэд Иракийн армийн байлдааны чадварт итгэхгүй байгааг харуулж буй.
Мөн энэ алхам нь “Шууд тулалгүйгээр явуулах контактын бус дайн” гэсэн үзэл баримтлал бүтэлгүйтсэнийг харуулж байна. Энэ үзэл баримтлалыг америкчууд Югославын дайнаас хойш барьж ирсэн билээ. Партизаны дайнд хүргэж болох урт хугацааны газрын дайн явуулахын оронд энэ тактикийг хэрэглэж эхэлсэн юм. Нисэх буудлуудыг нь бөмбөгдөн жагсаалаас гаргаж, цахилгаан станцууд нь шатаад эхлэхэд Белград бууж өгсөн тэр дайнд энэ аргын үр дүн тодорхой харагдсан юм.
Агаарт давамгайлан ноёрхох нь америчуудад бага хохиролтойгоор ялж байх боломжийг өгч байгаа мэт байв. Гэтэл Ирак, Афганистаны дайны эхнээс тэр нь тийм биш болоод эхэлсэн юм. Агаараас дайсны эсэргүүцлийг тэр болгон дарж чадаагүй учраас бүрэн хэмжээний газрын ажиллагаа явуулах шаардлага гарсан билээ.
Террорист “цахилгаан дайны” дараа Иракийн газар нутгийн ихээхэн хэсэг радикалуудын хяналтад орсон билээ. АНУ ба холбоотнууд нь террористуудыг бөмбөгдөн Иракийн засгийн газрын цэрэгт туслахаар шийдсэн билээ. Агаарт ноёрхох нь Иракийн армийн идэвхгүй байдлыг нөхөх зорилготой байсан юм. Нисэх хүчин исламын дайчдын ар талыг бөмбөгдөхөөс гадна Засгийн газрын цэрэгт нь шууд дэмжлэг үзүүлэх ёстой юм. Тэр нь онцын тус болоогүй учир АНУ фронтод өөрийн зөвлөхүүдийг илгээсэн билээ. Тэд партизан террористуудын эсрэг зогсоход нь Иракийн армид туслах ёстой байна. Гэтэл тэр тусламж бас л үр дүнд хүрсэнгүй. Иракийн арми тулалдаанд орохыг яарахгүй л байна. Гэхдээ тэдний хойрго байдлыг буруутгах үндэсгүй. Учир нь тэдний өнөөгийн холбоотнууд болох америкчууд л “ИУ” бүлэглэлийг үүсэх нөхцөл байдлыг бий болгосон билээ.
Өнөөдөр нисгэгчгүй онгоцнуудыг оролцуулсан орчин үеийн агаарын довтолгооны хэрэгслүүд “Исламын улс” бүлгийг тамирдуулж чадахгүй байна. Дайсны цэргийн хүч нь АНУ-ын толгойлсон эвслийн хүчинтэй харьцуулахад хамаагүй бага. Гэхдээ нөхцөл байдал дэлхийн хамгийн хүчирхэг армийн эсрэг байна. Партизаны дайны тактикт бага хүчээр довтлоод зугт гэсэн тактик хэрэглэгддэг. Түүнд нь орчин үеийн техник бага нөлөөтэй байгаа юм. Исламын дайчид маш уян хатан дэд бүтэцтэй. Тэд зэвсгийн агуулах, дасгал сургуулилтын байр, эмнэлэг зэрэгтээ иргэний байгууламж болох орон сууц, подвалыг ашиглаж байна. Дайчид нь нэгдсэн дүрэмт хувцасгүй учир тэднийг энгийн хүмүүсээс ялгаж салгахад бас бэршээлтэй.
Түүгээр ч барахгүй тухай цагтаа сурган боловсруулсан эсрэг талтай АНУ тулгараад байгаа юм. Сирийн “томоотой” гэх сөрөг хүчин сурсан мэдсэнээ ИУ-ын “ахан дүүсдээ” тэр даруй нь дамжуулан сургажээ. Одоо Иракийн цэргийнхэн “сүрэг” гэх тактиктай тулгараад байна. Цөөн хүнтэй бүлгүүд нэгэн зэрэг янз бүрийн байрлаалаас довтолгоон хийдэг аж. Тэд ийм арга тактикаар армийн нүсэр бүтцийг ядраан туйлдуулна.
Барак обама сүүлийн хоногууддаа Америкт алдартай бус энэ дайны төгсгөлийг хурдасгах, олны өмнө “оноо” авахын тулд хуурай замын цэргийг ашиглахаар шийдсэн бололтой. Трамп тангарах өргөхөөс өмнө Обама террорын эсрэг дайны гол ялагч болж чадах уу гэдгийг хоёр сарын хугацаанд харах л үлдлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР