Пак Со Юн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2016.11.09-нд нийтлэгдсэн

Пак Со Юн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр Солонгосын Эксим банкны Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын захирал Пак Со Юн тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр /11.08/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дэд сайд Б.Энхбаяр “Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар батлагдсан. Хууль зүйн салбарын байгууллагуудын хүний нөөц, техник тоног төхөөрөмж, дэд бүтцийг шинэчлэн, хуульд заасан үүргээ стандартын дагуу хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зэрэг ажлууд туссан. Та бүхнийг Монголд тавтай айлчлахыг хүсч байна” гэв. Ноён Пак Со Юн Монгол улсад тав дахь удаагаа ирж буйгаа ярианыхаа эхэнд дурдав. Солонгосын талаас хэрэгжүүлж  байгаа төслүүдийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэгт Монголын талтай ярилцахаар ирснээ хэлж байсан юм.  Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгол Улсын Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд зээлийн ашиглагдаагүй үлдсэн хөрөнгөөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд  АЕГ, ШШҮХ, ШШГЕГ, ХСИС-ийн чадавхийг сайжруулж, тэдгээрийн үйл ажиллагааг орчин үеийн мэдээллийн техник, технологид тулгуурласан сонгомол хэлбэрт шилжүүлж, өнөөгийн хөгжлийн чиг хандлага, олон улсын жишиг шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Эх сурвалж: ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж