Үдэш бүр “Цагийн хүрд”-тэй хамт та бидний гэрт зочилдог нэгэн бүсгүй бол Ичинноровын Болормаа. Тэрбээр “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг дохионы хэлээр нийтэд хүргэдэг. И.Болормаа дохионы хэлний хэлмэрчээр 22 жил ажиллаж байгаа бөгөөд зөвхөн телевизийн дохионы хэлний хөтлөгчөөр л гэхэд 14 жил ажилласан байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хангахын төлөө тууштай ажиллаж яваа И.Болормааг нийслэл хот үүсэн үүсгэн байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ. Шагнал гардсан мөчдөө тэрбээр сэтгүүлчийн асуултад ийн хариулжээ.
-Та хэзээнээс дохионы хэлмэрчээр ажиллаж байна. Яагаад заавал дохионы хэлмэрч болох болов?
-Дохионы хэлний хэлмэрч болоод 22-23 жил, дохионы хэлний хөтлөгч болоод 14 жил болсон байна. Миний хань сонсголын бэрхшээлтэй хүн байдаг учраас анх нөхрийнхөө төлөө бие даан дохионы хэл сурч байсан. Ер нь дохионы хэлний хэлмэрчдийг хараад байхад олонх нь өөрсдөө бие даан сурсан байдаг юм билээ.
-Монголд дохионы хэлний хэлмэрч, хөтлөгчид тун бага байдаг. Ер нь яг энэ мэргэжлээр тусгайлан мэргэжилтэн бэлгэдэг юм уу?
-Дээхнэ үед Унгар улсад дохионы хэлний хэлмэрчдийг тусгайлан бэлтгэдэг байсан. Гэвч энэ ажил зогссон л доо. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр сургуульд бол согог зүйч мэргэжлээр сургадаг анги байдаг. Гэвч энэ бас учир дутагдалтай. Өнөөдөр байгаа гарын таван хуруунд багтах дохионы хэлний хэлмэрчдийн хувьд төрийн хийх ёстой ажлыг үүрч явна гэж хэлэхэд хэлсдэхгүй байх.
-Телевизийн дохионы хэлний хөтлөгчид тохиолддог хүндрэл юү вэ?
-Дохионы хэлний хэлмэрч гэх энэ мэргэжил дэлхий дээрх хамгийн аюултай, хортой ажлын хоёрдугаарт бичигддэг. Энгийн хүмүүстэй адилхан зүйл биш шүү дээ. Бүхий л сэтгэл санаа, бие махбодиороо ажиллаж, бусадтай яг адилхан сэтгэхийн тулд уншиж, ойлгох хэрэгтэй. Дээр нь ажиллаж буй орчин нөхцөл гээд бүхий л зүйлээс эхлээд хүндрэлтэй зүйлс их бий гэсэн юм.
А.АЯЛГУУ