М.Шараповад ямар хөнгөлөлт үзүүлэв?

Хуучирсан мэдээ: 2016.10.05-нд нийтлэгдсэн

М.Шараповад ямар хөнгөлөлт үзүүлэв?

ОХУ-ын теннисчин Мария Шарапова мельдоны хэрэглэсний улмаас хоёр жилээр тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байсан билээ. Өчигдөр /2016.10.04/ Олон улсын спортын шүүхээс /CAS/ түүнийг заргыг хэлэлцэж, 15 сар болгон бууруулжээ. Өөрөөр хэлбэл, Шарапова 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тэмцээнд оролцож болохоор болжээ.

Шарапова мельдоний буюу милдронат бэлдмэлийг спортын амжилтаа сайжруулахын тулд биш эрүүл мэндийн зорилгоор хэрэглэсэн. Мөн Олон улсын теннисний холбооноос хориотой эм, бэлдмэлийн жагсаалтаа шинэчлэхдээ албан ёсоор зарлаж, мэдэгдэл хийгээгүй гэдэг гомдлыг гаргаж байсан юм. Үүнийг Олон улсын спортын шүүхээс үнэн зөв гэж үзжээ.

ОХУ-ын теннисчин Мария Шарапова энэ жил 29 настай. Тэрээр дөрвөн “Их дуулга” тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн цөөхөн теннисчдийн нэг билээ. Мөн “Лондон 2012” Зуны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан юм. Шарапова 2005 оны наймдугаар сард дэлхийн чансааг тэргүүлж байсан бол одоо 95 болтлоо буурчээ.

“Рио 2016” Зуны олимпийн наадмын өмнө буюу зургадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Шарапова мельдоны хэрэглэсний улмаас тэмцээнд оролцох эрхээ хоёр жилээр хасуулсан. Сэргээшийн асуудлаас болж ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид Риог зориогүй билээ.

Ч.БОЛОР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж