Нэг настай бяцхан охиноо жорлонгийн нүхэнд унагасан хэрэг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн 33 дугаар гудамжинд гарчээ. Нэг настай О гэгч бяцхан охиныг өчигдөр 17:50 цагийн үед жорлонд унагасан бөгөөд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын гурван албан хаагч ажиллажээ. Охиныг эсэн мэнд гарган авч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Энэхүү хэрэг явдал хүүхдээ асран харж буй насанд хүрэгчдийг анхаарал сэрэмжээ дээшлүүлэхийг анхааруулж байна. Урьд өмнө жорлонгийн нүх болон тогтоол усанд хүүхдүүд осолдох тохиолдол удаа дараа гарч байжээ.
Д.ЦЭЦ