“Алтан Сэргэ” олон улсын театрын наадамд энэ жил “Гэгээн муза-2016” олон улсын наадмаас шилдгийн шилдэг шагналыг хүртсэн “Ромео, Жульетта” жүжгээр оролцохоор болжээ.
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 11-18-ны өдрүүдэд Буриадын Улан-Үдэ хотноо болох тус наадамд оролцохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.
У.Шекспирийн мэндэлсний 450 жилийн ойд зориулан УДЭТ-ын 85-н жилийн ойг угтаж, УДЭТ-ын уран бүтээлчид “Ромео Жульетта” жүжгийг тайзнаа амилуулсан цагаас хойш нийт 67 удаагийн тоглолтоор нийт 31500 үзэгчдэд хүргэсэн байна.
Өмнөх жилүүдэд В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна”, Б.Лхагвасүрэнгийн ‘Тамгагүй төр” үндэсний түүхэн жүжгийг тоглож, Буриадын үзэгчдийг байлдан дагуулж, театрын урлаг ямар төвшинд хүрснийг харуулсан байна.
А.СҮРЭН