Их монгол улсыг байгуулж явсан
Эзэн Чингисийн үр сад Монгол эрчүүдийн наадам эхэллээ.
Үндэсний баяр наадам, Их Монгол улс байгуулсны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярыг угтан “Жалам хар” брендээс наадамчин олондоо зориулан “Наадмын Сөгнөөн”-ийг 2011 оны 07 дугаар сар 08-нд Сүхбаатарын талбайн урд байрлах “ИХ СӨГНӨӨН” асарт зохион байгууллаа. Энэхүү “Наадмын сөгнөөн”-д хүрэлцэн ирсэн зочид дөнгөж үйлдвэрээсээ ирсэн хүйтэн шар айргийг амьд хөгжим, авхаалж сорьсон тэмцээнээр даруулан сөгнөж, ажлын алжаалаа тайлан дуулан цэнгэсэн юм.
Арга хэмжээнд:
- Харанга хамтлагийн дуучин ЛХАГВАА, гитарчин ӨӨЖГИЙ
- Амьд хөгжмийн “ONE WAY” хамтлаг
- “GREEN MASK” хамтлагууд ая дуугаараа хүрэлцэн ирсэн зочдод наадмын бэлэг барьсан нь энэхүү үдшийг жинхэнэ утгаар нь доргиолоо.
Наадмын Сөгнөөний үеэр хамтлаг, дуучдын номеруудаас гадна олон сонирхолтой хөгжөөнт тэмцээнүүд явагдсан бөгөөд хүн бүхний нүүр инээмсэглэлээр дүүрэн байсан нь энэхүү арга хэмжээний гол ач холбогдол гэж хэлэхэд буруутахгүй байх. Хэрвээ та “Наадмын Сөгнөөнд” хараахан очиж амжаагүй бол Сүхбаатарын талбайн урд байрлах “ИХ СӨГНӨӨН” асар та бүхэнд энэ зуны турш амьд хөгжмийн тоглолт үзэн монгол эрчүүдийн сүр хүч, тэнгэрлиг байдлыг илтгэсэн үндэсний брэнд “Жалам хар” шар айргийг тааваараа хүртэх боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна.
Дэлгэрэнгүйг доорх утаснаас лавлана уу.
Ж. Нацагдорж/ “Наадмын Сөгнөөн”-ийг зохион байгуулагч/: 8808 4154