Уурхайд осол гарч нэг хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2016.07.01-нд нийтлэгдсэн

Уурхайд осол гарч нэг хүн амиа алдлаа

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заяа түвшин” ХХК-ийн эзэмшлийн талбайд иргэн Х-гийн эзэмшлийн хаагдсан уурхайд саяхан осол гарч, хоёр хүн агааргүй орчинд дарагдсан байна. Мэдээллийн дагуу ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн долоон албан хаагч ажиллаж, уурхайн гүнд 27 метрийн доор ухаан алдан унасан иргэн М /41 настай, эрэгтэй/-г эсэн мэнд гаргаж, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хүргэжээ.

Харин түүнтэй хамт уурхайн гүн рүү орсон 49 настай иргэн Г-г аварч амжаагүй байна. Тэрбээр аврагчдыг уурхайн гүнд нэвтэрч амжаагүй байхад өөд болсон байжээ.

Д.ЦЭЦ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж