Израилийн төрийн дээд албан тушаалтны Ройтерс агентлагт мэдээлснээр Израиль болон Турк харилцаагаа хэвийн болгох хэлэлцээг амжилттай хийлээ гэв. 2010 онд Газын зурваст гарсан мөргөлдөөний үеэр туркийн есөн иргэнийг Израилийн цэргийн арми хөнөөсөн гэх асуудал нь хоёр улсын харилцаанд ан цав үүсгээд байсан юм.
Энэ хэлэлцээрт зөвшилцөхийн тулд талууд гурван жилийг зарцуулсан бөгөөд Даваа гарагт буюу өнөөдөр албан ёсоор олон нийтэд зарлах байсан боловч Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху одоогоор Ромд айлчилж байгаа учраас хойшилсон байна.
Израилийн хэвлэлд мэдээлснээр энэ тохиролцоонд Туркийн амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэн болон Туркийн тусламжийн газар, Газын зурвасыг хөгжүүлэх ажилд 20 сая долларын нөхөн төлбөрийг төлөхөөр болсон аж.
Энэхүү 20 сая долларын нөхөн олговор нь Израилийн цэргүүдийн гарт амиа алдсан хохирогчдын гэр бүлийнхэнд тусгайлан хүмүүнлэгийн тусламж болон очих аж. Иерусалем Постод холбогдох албан тушаалтны мэдээлснээр төлбөр тооцооны асуудал бол гэрээнээс гадуурх зүйл, тус үймээнээс үүсэх хариуцлагыг Израилийн тал хараахан хүлээн зөвшөөрөөгүй байна гэсэн юм.
Учир нь, Туркийн хохирогчдын ар гэрийнхэн Израилийн цэрэг албан хаагчдын эсрэг зарга үүсгэснийг Турк хуулиараа хүчингүй болгосон даруйд нөхөн төлбөрийг шилжүүлэх болно гэв.
Туркийн ерөнхийлөгч Ресеп Тайюур Эрдоган Газын зурвасын үймээнд оролцсон Хамас бүлэглэлийн Израилийн хоёр цэрэг болон бусад израиль иргэдийг суллахдаа таатай байх болно хэмээн мэдэгджээ.
Энэ Мягмар гарагт Израилийн Гадаад хэргийн сайд Дор Голд болон Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглу нар эл тохиролцоонд гарын үсэг зурах юм.
Туркийн талаас нөхөн төлбөр, өршөөл байсан бол израйлийн талаас Палестины хаалттай бүсд эмнэлэг барих, шинэ цахилгаан станц болон ус цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтанд туслалцаа үзүүлэхийг хүссэн аж.
Бэлтгэсэн Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: RUSSIA TODAY