Ford Fusion хамгийн урт замыг туулна

Хуучирсан мэдээ: 2016.06.01-нд нийтлэгдсэн

Ford Fusion хамгийн урт замыг туулна

"Форд» компанийн Fusion Energi 2017 оны загвар болох хибрид машинаа танилцууллаа. Цахилгааны сүлжээнээс зайгаа цэнэглэж болох хослосон хөдөлгүүртэй машинуудаас энэ шинэ загвар хамгийн урт замыг туулж чадна гэж компани хэлж байгаа юм. Ford Fusion Energi загвар нь тормозлоход кинетик эрчийг хувиргах төгсжүүлсэн системтэй болжээ. Мөн хибрид схемийг удирдах программчилсан шинэ төхөөрөмжөөр тоногложээ.

Шинэчлэл хийснээр энэ седан төрлийн машины явалтын зай нь 60 милиэр (97 километр) нэмэгджээ. Зай нь бүрэн цэнэглэгдэж, шатахууны сав нь дүүрсэн байхад Fusion Energi 982 километр хүртэл замыг туулах юм. Зөвхөн цахилгаан хөдөлгүүрээрээ 34 км замыг туулна. Компани танилцуулснаар, шинэ загвар нь “Сан-Диегогоос Сан-Францискаар дамжин Лос-Анжелес хүрэхэд дахиад 110 миль буюу 177 километр замыг туулах боломжт үлдэх гэнэ.

Ford Fusion Energi хүчийг нь хоёр литрийн багтаамж бүхий дөрвөн цилиндрт хөдөлгүүр, 88 киловаттын цахилгаан мотор, литий-ионнын 7,6 киловатт/цагийн эзэлхүүнтэй зай гарган өгнө. Нийт хос хөдөлгүүрийн хүчин чадал нь 141 морины хүчтэй.

Шинэчлэгдсэн Ford Fusion Energi загварыг АНУ-д 26 мянга 60 доллараар зарах ажээ. Ер нь бол Форд компани 2020 он гэхэд цахилгаан машин, хибрид загваруудад 4,5 тэрбум долларын хөрөнгө оруулах гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж