Өнгөрсөн 11-дүгээр сард болсон Парисын халдлагын гол зохион байгуулагч Салах Абдеслам гурадугаар сард Бельгиэс баривчлагдаж, Францад цагдан хоригдож буй юм. Гэвч өчигдөр болсон шүүх хурлын үеэр хийсэн хэрэгтэй нь холбоотой ямар ч асуултад хариулаагүйн дээр цагдан хоригдож байх хугацаандаа ч мэдүүлэг өгөөгүй байна. Мөн мэдүүлэг өгөхөөс татгалзаж буй шалтгаанаа ч тайлбарлахаас татгалзжээ. Тэрбээр яагаад түүнийг хорьж буй өрөө камерьтай байгаа юм бэ гэхээс өөрөөр ам нээдэггүй гэнэ.
Харин түүний өмгөөлөгч Фрэнк Бэртон хэлэхдээ: “Миний үйлчлүүлэгчийн санаанд түүнийг хорьж буй “Флеури-Мерогис” шоронгийн нөхцөл нь нийцэхгүй байгаа. Зөвхөн түүний өрөө рүү харсан хоёр ч камерь бий” гэжээ.
Г.СҮМБЭЭ