Д.Хүдэрбулга болон Ц.Намуунцэцэг, О.Бурмаа нар барилдана

Хуучирсан мэдээ: 2016.04.20-нд нийтлэгдсэн

Д.Хүдэрбулга болон Ц.Намуунцэцэг, О.Бурмаа нар барилдана

"РИО-2016" олимпийн эрх олгох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд энэ сарын 22-24-ний өдрүүдэд болно. Тус тэмцээнээс сонгомол, чөлөөтийн эхний 3, эмэгтэй чөлөөтөөр эхний 2 бөхөд Риогийн тийз олгох юм. Одоогоор энэхүү тэмцээнд оролцохоор таван тивийн 70 гаруй орны бөхчүүд манай оронд хүрэлцэн ирээд байна.

Манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамичин О.Бурмаа нар оролцох юм. Эдгээр жинд манайхан олимпийн эрхээ аваагүй байгаа билээ.

Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдийн 53 кг-д Э.Сумъяа, 58 кг-д П.Орхон, 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар олимпийн эрхээ авсан билээ.

_________________________________________________________________________________________

Зуны олимпийн сонгон шалгаруулах The first “Last-Chance” тэмцээний хөтөлбөр

Дөрөвдүгээр сарын 22:

-9.00-15.00 Сонгомол барилдааны 59 кг, 66 кг, 75 кг, 85 кг, 98 кг, 130 кг-ын тойргийн болон дагах барилдаан

17.30-18.00 Нээлтийн ёслол

-18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 23

-9.00-15.00 Эмэгтэйчүүдийн 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг-ын тойргийн болон дагах барилдаан

-18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 24

-10.00-15.00 Эрэгтэйчүүдийн 57кг, 65кг, 74кг, 86кг, 97кг, 125 кг-ын жингийн тойргийн болон дагах барилдаан

-9.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Тэмцээн гурван дэвжээн дээр явагдана, “А” дэвжээний барилдааныг “МҮОНТ”, “Б” дэвжээний барилдааныг “НТВ”, “С” дэвжээний барилдааныг “Сүлд” зурагтаар шууд дамжуулж үзүүлнэ.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж