УИХ-ын гишүүн Г.Уянга “Шударга ёс” бүлгээсээ болон МҮАН-аас өөрийн хүсэлтээр гарсан. Тэгвэл тэрбээр өнгөрсөн долоо хоногтТусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар сонгогджээ. Сонгогдсоныхоо дараа намынхаа ээлжит бус хурлыг, мөрийн хөтөлбөрөө ярилцаж байгаа гэнэ. Тус намын хурал Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрт болж байгаа юм. Тусгаар тогтнол, эв нэгдоийн нам нь 2014 оны арваннэгдүгээр сард байгуулагдаж, 2015 оны тавдугаар сарын 29-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлжээ. Тус намд “Шударга ёс” бүлгээсээ хамтдаа гарсан Л.Цог болон бие даагчид элсэнэ гэсэн мэдээлэл байна. Тус намын дарга Г.Уянгын зүгээс тэдэнд ийм санал тавьсан байна.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Х.Баттулга хоёр жилийн өмнөТусгаар тогтнол, эв нэгдлийн нам байгуулсан гэсэн мэдээлэл байгаа юм. Тус намын ээлжит бус хурал дээр “Херо” Б.Баатар болон Х.Цагаанбаатар, Л.Цог нарын хүмүүс явж байсан нь олны анхаарлыг багагүй татаж байна. Тус намд Ш.Сайхансамбуу элссэн гэсэн мэдээлэл ч байгаа юм.
Б.БАТ