Монгол шуудан компанийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас чөлөөлснийг эсэргүүцсэн ажилчдын тэмцэл үргэлжилсээр байна. Харин өнөөдөр шүүхээс гаргасан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар шүүхийн шийдвэрийнхэн ирсэн юм. Ингэснээр Монгол шуудан компанийн ажилчид шинээр томилогдсон дарга болон ТУЗ-ийнхнийг дотогш нэвтрүүлсэн юм. Шүүхийн шийдвэрээр өмнөх даргын тамга тэмдгийг албадан шилжүүлэх гэсэн боловч даргын өрөөг лацадсан байсан юм. Өнөөдрийн хувьд ТУЗ хуралдаж, шинэ даргыг томилох үед байгаагүй гэх хэд хэдэн гишүүн ирсэн байв. ТУЗ-ийнхөн болоод шинээр томилогдсон дарга Т.Дуламдорж нар уулзалт хийсэн юм.