Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 22 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2014 оны төсвийн өөрчлөлтийг хэлэлцэж дараах өөрчлөлтүүдийг орууллаа. Нийслэлийн төсөв 9.5 хувиар буюу 53 орчим тэрбум төгрөгөөр тасарч байгаа тул урсгал зардлаас 6.5 тэрбум, хөрөнгө оруулалтаас 25 тэрбум сангуудад төсөвлөсөн мөнгөнөөс 21 тэрбум төгрөгийг хасахаар тооцжээ.