Иранд эдийн засгийн хориг тавьснаар Израйль тус улстай байгуулсан гадаад худалдааны гэрээнд өөрчлөлт оруулах юм байна. Тус улсын засгийн газрын албаны нэгэн хүний мэдээлснээр эдийн засгийн дээрх хориг нь Ирантай худалдааны түнш улсын болон хувийн компаниудад ч хамаатай гэнэ. Израйлийн Ерөнхий сайд Беньямин Натаньяху "Энэ бол Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг авч буй эхний арга хэмжээ” гэж мэдэгдсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж буйгаа Израйлийн эрх баригчид энэ оны эхээр мэдэгдэж байсан бөгөөд тус улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч Израйль, Иран хоёр улсын хооронд шууд болон шууд бус худалдааны ямар ч харилцаа байхгүй болсныг онцолж байв.
Израйль нь Иранын хамгийн ширүүн шүүмжлэгч бөгөөд Тегераны цөмийн хөтөлбөрийн эсрэг олон улсаас явуулж буй арга хэмжээг хангалтгүй байна гэж үзэж байгаа юм. Харин Иран цөмийн хөтөлбөрийг энх тайвны зорилгоор ашиглана гэж мэдэгдээд байгаа билээ.