АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “боол”-ын гараар бүтээсэн бараа, бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон хуульд гарын үсэг зуржээ. Энэ нь албадан болон бага хөлстэй хөдөлмөр эрхлэлт буюу орчин цагийн боолчлолыг таслан зогсоохын төлөөх эхний алхам юм.
Ингэснээр Зүүн Өмнөд Азийн “боол”-уудын барьсан загас, Африкийн уурхайгаас хүүхдүүдийн олборлосон алт, Бангладешийн үйлдвэрийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн оёсон бэлэн хувцас зэргээс АНУ татгалзаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд Тайландын загасчлалын компанид албадан хөдөлмөр эрхэлж байсан 2000 гаруй ажилчдыг суллаж, 20 гаруй хууль бус зуучлагчийг баривчилж, олон сая ам.долларын өртөгтэй далайн бүтээгдэхүүнийг хураасан хэргийг “Associated Press” агентлагт мэдээлж байв.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ