
Энэхүү хэлмэгдсэн монгол иргэдтэй холбоотой хэрэг материалыг хуулбарлан авчирсан нь хэлмэгдүүлэлтийн асуудлыг судлах, түүний хор уршиг, мөн чанарыг ойлгоход ач холбогдолтой юм гэдгийг хуралдаанд оролцогсод тэмдэглээд цаашид ОХУ-ын хууль хяналтын байгууллага болон орон нутгийн архивуудад монгол иргэдтэй холбоотой хэрэг материал хадгалагдаж байж болох тул тэдгээрт хандаж ажиллах нь чухал байна гэлээ. Мөн хуралдаанаас зөвлөлтийн 17 дугаар армийн шугамаар тусгай үүрэг гүйцэтгэж яваад сураггүй алга болсон, шийтгэгдсэн гэх монгол иргэдийн нэрсийн жагсаалтыг энэ оны 3-р улиралд багтаан нягтлан гаргах улмаар хэлмэгдсэн нь тогтоогдвол цагаатгуулах талаар ОХУ-ын холбогдох байгууллагад хандах нь зүйтэй гэж үзлээ Энэ тухай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.