УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Тус бүлэгт УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийжээ. Одоо бүлгээр Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа аж.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын гишүүд УИХ-д өргөн мэдүүлсэн, үүнтэй холбоотойгоор Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Уг хуулийг баталсан байдаг ч нэг ч удаа хэрэглэж үзээгүйгээр хуучирчээ.
Уг нь эл хуулийг өмнөх парламент УИХ-ын сонгуулийн хуулийг баталсныхаа дараа өөрчлөх ёстой байсан ч тодорхой өөрчлөлт хийгээгүй аж. Одоо харин зохих өөрчлөлтийг хийхээр тусгасан байна. Энэ нь автомат машинаар санал асуулгыг авахтай холбоотой харилцааг зохицуулна. Мөн хуулийн төсөлд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг ард түмнээс асуухдаа арваннэгдүгээр сарын 26-нд хэмээн заасан юм.
УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна.
Г.ДАРЬ