Ассадын дайсан бүрийг бөмбөгдөхгүй байхыг Обама уриалав

Хуучирсан мэдээ: 2015.10.03-нд нийтлэгдсэн

Ассадын дайсан бүрийг бөмбөгдөхгүй байхыг Обама уриалав

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама баасан гаригт хэвлэлийн бага хурал хийлгэхдээ Орост хандан Башар Ассадын бүх сөрөг талынхныг бөмбөгдөхгүй байхыг уриалжээ.

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Ассадтай сөргөлдөж байгаа бүгдийг устгах зорилготой бол бид Оросын цэргийн ажиллагаатай хамтран ажиллахад бэлэн биш” хэмээн мэдэгдэв.

Үүний зэрэгцээ Сирийн хямралыг шийдэх тал дээр Вашингтон Орос, Ирантай хамтрахад бэлэн байна гэж Барак Обама тэмдэглэв.


Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байрлалд  Оросын нисэх хүчин цохилт өгч эхэлсний дараа АНУ байр сууриа зөөллөн Башар Ассадыг огцрохыг шаардахаа болисон юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж