Одоогоор Персийн булангийн усанд байрлаж байгаа Америкийн нисэх онгоц тээгч “Теодор Рузвельт” (Theodore Roosevelt) хөлөг их аравдугаар сард Персийн буланг орхин, нутаг буцах нь тодорхой болжээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлэв.
Онгоц тээгч хөлөгт урсгал засвар хийх болсон тул Пентагон түүнийг татах тушаал өгсөн байна.
“Теодор Рузвельт” онгоцны үүргийг "Гарри Трумэн“ онгоц тээгчид шилжүүлэх бөгөөд түүний Персийн буланд ирэх хугацаа тодорхойгүй байгаа бөгөөд өвлөөс наана шилжүүлэх байсан гэсэн таамаг байна.
“Теодор Рузвельт” онгоц тээгч дөрөвдүгээр сарын сүүлчээр Персийн буланд иржээ. Уг хөлгөөс Иракийн “Исламын улс” террорист бүлгийн байрлалыг бөмбөгдөх онгоцыг нисгэдэг юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР