Ерөнхий сайд мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж Ерөнхий сайд С.Батболд Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын бодлого, чиглэлийн талаар мэдээлэл хийлээ. Уг нь “Алтандорнод Монгол” компанитай холбогдох асуудлын талаар мэдээлэл хийх байсан ч ямар шалтгааны улмаас сэдэв өөрчлөгдсөн нь тодорхойгүй байна.

Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарыг дэмжих хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал” хөтөлбөр, Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Засгийн газраас гаргах 300 тэрбум төгрөгийн бондоос 50 тэрбум нь малчдад урамшуулал олгоход чиглэнэ. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд өнгөрсөн хугацаанд 1.3 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үр дүнд нь сүү хөргөж хадгалах төв 20, мөн сүүний зургаан загвар ферм, 30 гаруй фермэр шинээр байгуулагджээ. БНХАУ-аас авах 200 сая ам.долларын зээлийг мах, сүүний үйлдвэр байгуулахад зарцуулахаар төлөвлөсөн юм байна. Мөн малчин бүрийг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалд хамруулах бодлого барьж ажиллаж байгаа, малчны зээлийг нь Хүний хөгжлийн сангаас олгох нэг сая төгрөгийн хүрээнд шийдвэрлэх хүрээнд судалгаанд хийж буйг дуулгалаа.

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор орон нутгаас сонгогдсон 20 шахам гишүүн асуулт тавихаар кноп дарсан байгаа тул Засгийн газрын цаг сунжирч мэдэхээр байна.

Энэхүү мэдээллийн цагт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

Г.Дарь  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж