Дуучин Э.Минжинсор урлагийн тайзнаасаа хөндийрч, харийн оронд чамгүй олон жил амьдарсан. Харин тэрээр энэ жил ихэр охидынхоо хамтаар эх орондоо ирж, суурьшаад байгаа билээ.
Дуучин бүсгүйн ихэр охид монгол сургуульд суралцаж, үсэглэлийн баяраа тэмдэглэсэн байна. Охидынхоо тухай тэрээр “Охид маань цагаан толгойгоо л сурсан. Хараахан уншиж сураагүй байгаа. Орчин их чухал байдаг юм байна. Жилийн дараа гэхэд монголоор маш сайн ярьдаг болчих байх” хэмээжээ.
Т.АНУ