Монгол цэргийн баярын өдөр маргааш болох гэж буйг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд Ж.Лхагвасүрэн жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Ж.Лхагвасүрэн нь БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, БНМАУ-ын ардын арми, цэргийн гарамгай зүтгэлтэн, хурандаа генерал юм. Түүнийг 1989 онд “Монгол Улсын баатар” цол нэхэн шагнасан байдаг. Мөн 1999 онд Засгийн газрын тогтоолоор “XX зууны Монгол цэргийн гарамгай зүтгэлтэн” цол, тэмдэг нэхэн олгож байжээ. Түүнийг Монголын ард түмэн “Залуу жанжин” хэмээн хүндэлсээр ирсэн билээ.
Б.БОР