Кинонд дурлагсад завгүй

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Кинонд дурлагсад завгүй

Кино сонирхогчид маань сүүлийн хэдэн сарын туршид уйдах завгүй байлаа. Учир нь кино театруудын дэлгэцнээ Монгол уран бүтээлчдийн чамгүй олон кино ээлж дарааллан мэндлэх болсон. Уянгын бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээлээс илүүтэй инээдмийн кино олон мэндэлсэн гэвэл буруудахгүй. Тэр ч утгаараа үзэгчид маань ч дуртай хүлээн авч үзэж байгааг Шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас гаргасан борлуулалтын мэдээлэл харуулсан биз ээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л хоёр кино нээлтээ хийсэн нь “Тютю”, “Боловсрол” телевизийн “Саятан болгох дамжаа “олон ангит кинонууд нэг өдөр зэрэгцэн нээлтээ хийсэн билээ. Энэ долоо хоногт ч мөн “Танхай тээгч” уран бүтээл дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй кино үйлдвэрлэл хоёрдугаар сард ч биднийг завгүй байлгах бололтой.

Хоёрдугаар сарын эхэнд “Хүрэлхүү студи”, “Хас медиа” энтертаймент “Show by shot” студийн хамтын бүтээл “Хамтран амьдрагч” уран сайхны кино нээлтээ хийх нь ээ. Киноны зохиолчоор Х.Болор-Эрдэнэ, найруулагчаар Ч.Ганзориг, продюссерээр Д.Хүрэлхүү ажиллажээ.

“Хамтран амьдрагч” бүтээлийг бодит явлаас сэдэвлэн бүтээсэн гэнэ. Тус кинонд Гавьяат жүжигчин Д.Хүрэлээ, Г.Ундармаа, “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин О.Дөлгөөн, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрхэмбаяр,  жүжигчин н.Баттулга,  О.Цэнгэл зэрэг авъяаслаг уран бүтээлчид оролцон тогложээ.

Э.ТЭКҮ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж