
Бүлгийн хурлаар мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай ярилцахаар төлөвлөгөөнд тусгажээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон байна. Өнгөрсөн баасан гаригт уг асуудлыг МАН-ын Улс төрийн бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлж холимог тогтолцоог дэмжсэн юм.
Д.ОЮУН