Ерөнхий сайдын мэдэгдэл хүлээлт үүсгэв

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын мэдэгдэл хүлээлт үүсгэв

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх болон дөрвөн яамны сайдыг томилох асуудлыг өчигдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилохгүйгээр 2015 оны төсөв болон төсөвтэй холбоотой багц чухал хуулиудыг хэлэлцэх боломжгүй хэмээн УИХ-ын гишүүд үзэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүд эхлээд томилгооны асуудлаа яаралтай шийдвэрлэе гэсэн байр суурьтай байна.

Тэгвэл өнөөдөр АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл хийхээр болжээ. Ерөнхий сайд ямар асуудлаар мэдэгдэл хийх вэ гэсэн асуултад одоогоор албан ёсны хариу өгсөн хүн алга байна. Түүнийг албан тушаалаасаа сайн дураараа огцрох мэдэгдэл хийнэ гэж нэг хэсэг нь таамаглаж байгаа бол Засгийг газрыг огцруулах улстөр, эрх зүйн үндэслэл байхгүй болохыг хамгаалсан мэдэгдэл хийнэ гэж үзэх хүмүүс ч бас байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж