EPA/JUSTIN LANE
Либерид Эбола вирусийн халвар авсан Америкийн сэтгүүлч Ашоки Мукпогийн биеийн байдал ялимгүй дээрдсэн байна. Мукпог эмчлэхээр хүргэсэн Небраска мужийн Омаха хотын эмнэлэгээс энэ тухай мэдээлжээ.
“Биеийн байдал нь ерөнхийдөө сул гэхдээ сайжрах хандлагатай болсон гэж эмч ярив. Түүнийг "Чимерикс" (Chimerix) эмийн компанийн бэлтгэсэн "Бринсидофовир" (Brincidofovir) гэдэг туршилтын үедээ байгаа эмээр эмчилж байна. Есдүгээр сарын эцсээр уг халдвараас эдгэрсэн америк эмчийг мөн ийм эмээр эмчилжээ.
Мукпо нь Либерид NBC телевизийн орон тооны бус зураглаачаар ажиллаж байв. Түүнд аравдугаар сарын 2-нд Эволагийн онош тавин эмчилж байна. Мөн түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүсийг Нью-Жерси мужид тусгаарлаад байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР