Эболагаас улмаас ОУВС зээлээ нэмэв

Хуучирсан мэдээ: 2014.10.11-нд нийтлэгдсэн

Эболагаас улмаас ОУВС зээлээ нэмэв

Эбола хижгийн улмаас Африкийн гурван оронд олгох зээлээ нэмэгдүүлэх, төсвийн  зарлагаа нэмэхийг Олон улсын валютын сан зөвшөөрсөн тухай The Guardian сонин бичжээ. Энэ талаар ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард мэдэгдэхдээ, өвчинд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа Сьерра-Леоне, Гвиней, Либери гуравын талаар энд ярьж байна гэж онцолжээ.

Одоо эдгээр орнуудад төсвийн зарлагаа нэмэгдүүлэх нь ашигтай. Ер нь бол бид тэгж ярих дургүй гэж Лагард тэмдэглэжээ.

Өнөөдрийн байдлаар 4000 гаруй хүн үрэгдээд байгаа Эбола вирусийн тархалтад  улс орнуудын хийж буй үйлдэл хангалтгүй байгаа тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хэлсэн байна. Хамтын нийгэмлэгийн байгууллагын тэргүүн өвчинтэй тэмцэхэд 20 дахин  их мөнгө хэрэгтэй гэж онцолжээ.

Сонинд бичснээр, Африкийн гурван орнууд энэ хямралтай өөрийн хүчээр тэмцэж чадахгүй байгаагаас НҮБ-д хандан тусламж гуйсан байжээ.

Эбола вирусийн тархалтын аюул нэмэгдсний улмаас Лондон хотын хэд хэдэн нисэх буудалд  хилийн хяналтыг чангатгалаа гэж мэдээлснийг сонин бас бичжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж