Hylandiadockrillii
Фото: rzeczysedno.pl
Австралийн ховорхон ургамлаар бэлтгэсэн эмийг хулгана дээр хийсэн туршилтын явцад хорт хавдрын 70 хувийг хоёр долоо хоногийн дотор устгажээ. EBC-46 гэсэн нэрээр кодлогдсон эмийг зөвхөн Квинслэнд мужийн халуун орны ойд ургадаг Hylandiadockrillii (сүүт өвсийн аймгийн) жимсний ясаар бэлтгэдэг гэнэ. Эмнэлгийн өмнөх туршилтын судалгааны материал нь PLoS One сэтгүүлд нийтлэгдсэн байв.
Эрдэмтэд хулганы арьс дахь хорт хавдрын мелоном гэдэгт нь мөн 300 орчим гэрийн тэжээмэл амьтны хүзүү толгой гэдэсний хавдруудад нь эмээр шууд тарьсан байв. Таван минутын дараа хавдрын эргэн тойронд усан үзмийн өнгө гарсан байлаа. Тэр хоногийн дараа харлаад хоёр хоногийн дараа хальс үүсч хоёр долоо хоногийн дараа тэр нь унажээ. Дараа цэвэр арьс үлдсэн байв.
Энэ эм нь хавдрын цусны хангамжийг хаадаг эсийн үйл ажиллагааг өдөөдөг гэж эрдэмтэд дүгнэв. Харин бусад эрхтнүүдийн өвчлөлт, хавдар газар авсан үед EBC-46 үйлчилдэггүй гэнэ. Эмийг бүтээгч компани тэр жимсний тариалалтын талбайг бүтээх талаар авч үзэж байгаа гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР