Хүний эрхийн хөтөлбөрөөр нээлттэй өдөрлөг зохиолооХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Ярилцлага Намууд 2011-05-17Төв аймгийн Батсүмбэр сумын хүний эрхийн салбар хорооноос Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа. Уг өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Бат-Уянга, “Легал эйд” хууль зүйн компаний хуульчид оролцож иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвөлгөө өгөн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “ Иргэний боловсрол”, ”Хүүхдийн эрх“ сэдвээр, төрийн албан хаагчдад ”Төрийн алба ба хүний эрх “ сэдвээр тус тус сургалт явууллаа.Г.ХишигсүрэнХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Оновчтой зарцуулах жор: Таны олж буй орлого, байгаа хөрөнгө үр ашигтай зарцуулагддаг уу?11 цагийн өмнө