7-р сарын 02. Энэ өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат монгол улсын заан М.Өсөхбаяр мэндэлжээ. Өсөхөө заан маань 1984 оны 7-р сарын 02-ны өдөр төрсөн бөгөөд өнөөдөр 30 нас хүрч байна.
2006 онд Ардын хувьсгалын 85 жилийн ойн барилдаанаар улсын начин Т.Амартүвшингээр /у.х/ тав давж монгол улсын начин цол хүртэж байсан бол 2009 онд ардын хувьсгалын 88 жилийн ойн барилдааны тавын даваанд улсын харцага Т.Мөнгөнцоожийг, зургаагийн даваанд аймгийн арслан Э.Энхбатыг /у.н/, долоогийн даваанд улсын гарьд Н.Ганбаатарыг давж улсын заан цолыг хүртсэн билээ.
Эх сурвалж: www.undesniibukh.mn