Nokia Lumia 930-г танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Nokia Lumia 930-г танилцууллаа

Ухаалаг гар утасны зах зээлд Nokia компани өөрийн Lumia 930 нэртэй шинэ бүтээгдэхүүнээ гаргалаа. Уг гар утас нь 5 инчийн HD 1080p дэлгэцтэй, 2.2 Ghz quad-core Qualcomm Snapdragon 800 процессортой, 2GB RAM-тай, Windows Phone 8.1 үйлдлийн системтэй юм.

Энэхүү шинэ загварын ухаалаг гар утасны хамгийн том давуу тал нь 20 мегапикселийн хүчин чадал бүхий PureView камертай, 4 микрофонтой юм байна.
Ирэх зургадугаар сараас эхлэн худалдаанд гаргах уг утасны үнэ нь 599 ам.доллар.

Т.БИЛГҮҮН

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж