
Өнөөдөр МУГЖ, дуучин Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” тоглолт СТӨ-нд, МУГЖ, дуучин Далантай “Дуусашгүй” дуунууд тоглолт Бөхийн өргөөнд болно.
Ингээд өнөөдөр болох үзвэрийн хуваарийг танилцуулья.
- УДБЭТ 17:00 цагт Ж.Вердийн “Риголетто” дуурь
- Холливууд 17:00 цагт МУСТА дуучин Бадамцэцэгийн эмчилгээнд зориулсан тоглолт
- СТӨ 17:00 цагт МУГЖ, дуучин Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” тоглолт
- СТӨ 19:00 цагт “Маск” продакшны “Монголдоо амьдрах сайхан” хошин шоу тоглолт
- МҮЭСТО 19:00 цагт “Шинэ үе” продакшны “Миний хайр миний фэн” хошин шоу тоглолт
- Бөхийн өргөөнд 19:00 цагт МУГЖ, дуучин Далантай “Дуусашгүй дуунууд” тоглолт тус тус тоглох юм байна.
Ч.ТЭНГИС