
статистикийн газраас хүнсний зах, худалдааны төвүүдээр худалдаж буй
махны үнийг судалжээ. Одоогийн байдлаар хонины ястай мах нэг кг 7105
төгрөг, үхрийн ястай мах 8450 төгрөгийн үнээр худалдаж байна. Үхрийн
ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.9 хувиар буюу 155
төгрөгөөр, үхрийн цул махны 1.2 хувь буюу 115 төгрөгөөр өссөн ажээ.
Үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури”
хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10 мянган төгрөгөөр худалдаж
буйг Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.
Хонины ястай
махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад таван хувиар буюу 340
төгрөг, хонины цул мах хоёр хувиар буюу 150 төгрөгөөр тус тус нэмэгдсэн
байна.
Б.МИШЭЭЛ